Монгол бичгийн гарын драйверын тухай
2014 онд буюу 10 гаруй жилийн өмнө бидний дэвшүүлж байсан саналуудаас дөнгөж одоо л NNBSP, MVS хоёрыг нэгтгэж хэрэгжүүлсэн байна. FVS1, FVS2, FVS3 товчлууруудыг нэгтгэх асуудлыг эдүгээ хэлэлцэж байгаа бололтой. Энэ асуудлыг шийдвэл монгол бичгээр шивэх ажлыг нэн хөнгөлөх нь гарцаагүй юм. Ингээд тэр үед гаргаж байсан саналаа бүрэн эхээр нь оруулъя.